Ч.Намжилмаа
Надад Badrakh Naidalaa захиралтай хэсэгхэн хугацаанд нэг баг болж хамтран ажиллах хувь зохиол тохиосон байдаг юм. Захирал маань "зураг зурж" түүний дагуу Монголын Банкны Холбоо гэх байгууллагыг утгаар нь "мэргэжлийн холбоо" болгох, мэргэжлийн асуудлаа чиглэл чиглэлээр хэлэлцдэг талбар бий болгох, мэргэжилтнүүдийн дуу хоолойг сонсдог хүчтэй нөлөөтэй болгоход удирдаж манлайлж үнэтэй хувь оруулсан гэж боддог. Тийм ч болохоор миний мэдэхийн МБХ-ны сонгуульт албан тушаалд хүчтэй өрсөлдөөн явагддаг болсон гэж боддог.
Бидний жижиг баг Найдалаа захирлын удирдлага чиглэлээр олон ч ажлын ард амжилттай, эрч хүчтэй урам зоригтой, цаашид олон ажлыг хийж чадах юм байна гэсэн итгэл дүүрэн гардаг байсан. Бид хамтдаа "Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр"-ийг амжилт эхлүүлж, эргээд үр дүнгээ хэлэлцдэг олон форум, хэлэлцүүлгийг жинхэнэ утгаар нь зохион байгуулж чадсан. Найдалаа захиралтай хамт багаараа ажлаа ярьж суухдаа л шинэ санал санаачилга гаргаж, түүнийгээ хийхдээ бүгд л урам зоригтой, хөөрч, цаг наргүй ажиллахдаа ч баяртай нь аргагүй суудаг байсныг түүний удирдлагын манлайлал гэж бардам хэлнэ.
Миний хувьд МБХ-ны багийн нэг гишүүн, Найдалаа захирлын хамтран зүтгэгчдийн нэг байсандаа бахархаж, хийсэн ажлуудаа эргээд харахад урамтай байдаг. Төрийн түшээ болоод улс орноо ЗӨВ удирдаж чиглүүлж чадна гэдэгт 200% итгэлтэй байна шүү. Танд чин сэтгэлээсээ амжилт хүсье.