Н.Оюун-Эрдэнэ

Би МУИС-ийн багш. Бас нам бус. Гэхдээ ХҮН намын залуучуудыг дэмждэг. Мундаг боловсролтой, хүн чанартай, зөв хүмүүс гэж боддог. Шаардлагатай үед нь ч дэмжинэ. Улс төр гэж бохир газар орохгүй ээ гээд суувал улс орон маань зарагдаж, хэдхээн хүний хэдэн жилийнх нь хүнс болоод л дуусах нь! Зөв хүмүүс зөв газраа цуглаасай гэж хүсдэг!

Намыг нь бус хүнийг нь харж дэмжих нь чухал. Би МАН, АН-ын зарим залуусыг ч дэмждэг. Би боловсрол, хүн чанар харж дэмждэг! Дэмжих бүх хүмүүсийнхээ рекламыг үнэгүй хийнэ. Эх орондоо оруулах хувь нэмэр минь жоохон ч гэсэн тэр болог. Найдаж болох ХҮН гэж байдаг. Найдалаадаа амжилт хүсье!