Б.Хулан
За энэ жил дэмжиж байгаа дэвшигчидээ нам харгалзахгүй цахимаар дэмжээд явчихнаа.
Залуучууд бид улс төрийг их муу муухай зүйл гэж бодож аль болох холуур, нэр хутгалдахгүй явахыг хичээгээд байдаг.
Гэхдээ улс төрийг муухай болгоод байгаа хэсэг бүлэг хүмүүс, нам, тогтолцоо нь асуудалтай болохоос санал өгнө, улс төрийн үзэл бодлоо илэрхийлнэ гэдэг бид үндсэн хуулиар олгогдож байгаа эрхээ эдэлж, хэрэгжүүлж байгаа хэлбэр.
Хүн бүр улс удирдах, бодлого тодорхойлоход оролцоод 3 саяуулаа хуралдаад явах боломжгүй тул өөрийн төлөөллөө сонгож, дэмжиж байгаа хэрэг. Өөрийн төлөөллөө хариуцлагатай сонгоогүй байж дараа нь өр нэхэж гомдож суух утгагүй.
Нэг зүйлийг тодруулж хэлэхэд хувийн шугамаар таньдаг ч юм уу, ямар нэгэн ашиг сонирхол бүхий нэр дэвшигч огт байхгүй болно .
Та бүхнийг бас сонгуульдаа идэвхитэйгээс гадна хариуцлагатай оролцоорой гэж уриалж байгаа юм шүү.
Миний дэмжиж байгаа эхний хүн бол Найдалаа.
Яагаад дэмжиж байгаагаа товчоор илэрхийлэхийг хичээе.
- Бодлого. Хавтгайрсан халамж, хий хоосон поп амлалт биш Монголын хөрсөнд буух, дэлхийн жишигт нийцэх хөгжлийн бодлого боловсруулчихсан байгаа нь маш том давуу тал. (Өөрөө хөгжлийн эдийн засагч мэргэжилтэй). Ямар бодлого яриад байгаа талаараа доорх нэвтрүүлэг дээр товч тайлбарласан байна билээ. Товчхондоо улч төрч болох гэрийн даалгавраа онц сайн хийсэн гэсэн үг.
- Хувь хүний хувьд улс төрд цэвэр итгэл үнэмшилээрээ оролцож байгаа гэж би харж байгаа. No conflict of interest. Бизнесээ өргөтгөх, зөвхөн өөрийн бизнест ашигтай хууль дүрэм батлаж тендер авах гэж улс төрд ордог хүмүүсийг бид зөндөө л харсан байх. Тэгвэл тийм төрлийн канпидат биш гэж хэлж байгаан.
- Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боловсролтой, банк санхүү эдийн засгийн салбарт олон жил ажилласан туршлагатайн дээр улс төрч хүнд байвал зохих харизма энэ хүнд бий гэж харж байна.