Д.Бат-Эрдэнэ
Хүний зөв сайн явах эсвэл буруу худал явах нь түүний ямар орчинд, ямар хүрээлэлд байгаагаас ихээхэн хамааралтай гэдэгт бий итгэдэг. Тэр утгаараа аль болох ЗӨВ сайн ХҮН-тэй нөхөрлөхийг хичээж, нөхөрлөж байгаадаа бахархалтай явдаг. Үүний нэг тод жишээ бол ХҮН намын дарга Найдалаа найз минь юм. Энэ ХҮН-ий үзэл санаа, чиг шугам минийхтэй бараг таардаг учир би энэ хүнтэй найзлаж нөхөрлөхдөө өөрийн итгэл үнэмшилдээ тэжээл өгч, улам бат итгэлтэйгээр ирээдүйгээ сайхнаар төсөөлөн урагшилдаг.
Олон жил найзлаж нөхөрлөхдөө энэ хүнээс олж харсан, мэдсэн, мэдэрсэн үзэл санаа бол ХҮН бүр дор бүрнээ ирээдүй хойч үеийнхээ төлөө хийсэн их бага сайн сайхан зүйлсийн нийлбэр нь эцэстээ Монголын сайн сайхан ирээдүй юм гэсэн үзэл санаа. Тиймээс ч ХҮН намд яг ийм үзэл санаанд маш олон эрдэмтэн мэргэд, чадварлаг ур чадварууд нэгдсэн байх. БИД хэн нэгнийг сохроор эсвэл өөрийгөө магтсан тодорхойлолтоор бус холыг харж, ойрыг хойш тавин хэсэг бүлэгт бус нийтээрээ хожих сонголтыг хийцгээе. Х