Д.Тунгалаг
Унан байж морины сайныг мэднэ, Ханилан байж хүний сайныг танина гэж мэргэн үг байдаг. Олон жил найзлан нөхөрлөж нэгнээрээ орж гарч, дуулалдаж шуугилдаж яваа гэр бүлийн сайхан найзууд. Түүний ажил амьдралаа хэрхэн авч яваа, гэр бүл, үр хүүхэд, найз нөхөдтэйгөө зөв сайхан харьцаж, манлайлан үлгэрлэж чаддагийг мэдэх хүний хувьд итгэлтэйгээр дэмжиж байгаа билээ.
Мэдлэгтэй, боловсролтой, сэтгэлтэй зөв хүнийг бид сонгож, тэд биднийг төлөөлөн төрийг засалцах ёстой. Найдалаа бол яах аргагүй эдгээр төр засалцах хүмүүсийн нэг байхыг би хүсэж дэмжиж байна.