М.Оюунтуяа
Найдалаа захирлыг Монголын банкны холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлснээс нь хойш сайн мэднэ, мөн 2013 онд Монголд Тогтвортой санхүүжилтийн ажлын хэсгийг (ТоС Холбоо байгуулагдаж, мөн удирдан ажилласан) удирдан ажиллаж байхад нь тухайн багт ажиллаж байсны хувьд хүндэлж явдаг эрхэм хүн маань юм.
Зөв тогтолцоо, систем үүсгэхийг ямар чухлыг, алсын харааг 10, 20, 30 жилээр төлөвлөж, зорилгодоо хэрхэн яаж системтэйгээр багийг удирдаж хүрч болдогийг үйлдлээрээ харуулсан шинэ цагийн зөв хүн, удирдагч юм. Одоо ч гэсэн Найдалаа захирлын Тогтвортой санхүүжилтийн ажлын хэсгийг ахалж байхад гаргаж байсан 30 жилийн алсын хараа нь надад бодогддог, мартагддаггүй, зүрх сэтгэлд минь хүрсэн юм, яг үүнийхээ дагуу тогтолцоо нь амжилттай явж байгааг хараад захирлыг хүндэлж, бахархдаг юм. Үүнтэй нэгэн адил Монголын банкны холбоог удирдсан жилүүд нь ч мөн л зөв тогтолцоо хэрхэн үүсгэж болдог, олон нийтийн байгууллага хэрхэн гишүүдийнхээ оролцоог ханган ажиллаж, нөлөөлж болдогийг харуулаад зогсохгүй, үйл ажиллагаагаараа бусад олон нийтийн байгууллагуудад цензур ч тогтоож өгсөн санагддаг.