Д.Сэрдарам

Ээжийнхээ өвөрт унтаад өглөө эрт үнсүүлээд гарах гэхэд "Өнөөдөр халуун өдөр болох нь, хүүхдүүддээ хоёр хоёр Морозка авч өгөөрэй!" гээд 50К өгөөд духыг минь үнэрлээд үдэв. Өдрөөс өдөрт тамираа алдаж байгаа ээж минь...

Биеэ хаалаагаад Шадивлингийн эцсээс гүйлээ. Гүйсээр байгаад Дамбад ирлээ ядарсангүй, цааш гүйгээд Хайлаастын уулзвар дээр ирлээ ядарсангүй. Тэгээд 32-ын тойрогт ирлээ. Энэ хүртэл гүйсэн юм чинь гэж зориг ороод шууд Драмын театр хүрлээ. 18,5 км замд зогсолтгүй гүйж гэрлэн дохион дээр хүртэл шогшиж ер алхсангүй. Замд өчигдрийн салхинд унасан, унаагүй олон нэр дэвшигчдийн самбар иргэд рүү мишээж, "Энэ улсын эзэн нь юм байгаам!" гэж шамбааралджээ.

Иргэд "сарын тэмдэг" шиг 4 жилд ганцхан удаа янз бүрээр тойлуулж байгаад "ганцхан минут төр барина". Худал уриа лоозонгуудыг хуулж хаях цаг нь болжээ залуучууд минь. ХҮН-ээс гарах боломжтой Найдалаа, Гантулга, Доржханд, Рагчаасүрэн, Наранбаяр нар маань Төрийн түшээ болж итгэл даагаад гараад ирээсэй. Тэд өндөр Ёс зүйтэйн хамт дэлхийн хэмжээний Боловсролтой залуус. Өнөөдрийн энэ гайхамшигт гүйлтээ ЗӨВ ХҮН, ЗӨВ СОНГОЛТ-нд зориуллаа. НАЙДЛАА ШҮҮ!

Хөлс, нулимс, нусандаа холилдон гүйж, шогшиж байхдаа надаас ялгарах эндорфин намайг НүүрНомоороо сонгуульд нөлөөлж чадах итгэл үнэмшлийг улам хүчтэй өглөө. Энэ шүдэнз зурах шиг амархан юм биш. Энэ сонгогч залуус та бүхэнд зориулсан миний сүүлийн сумны нэг байлаа. Одоо надад нэг сум үлдсэн.

Бид усалгаандаа явлаа.

Жич: энэ удаагийн сонгуулийн сурталчилгаанд сохор зоосны хөлсгүй Пост бичиж байгаа төдийгүй маргааш эрдэнэ мэт хадгалж байгаа, 8 сарын сүүл хүртэл хүргэх ёстой "Амралтын мөнгө"-нөөсөө нэр дэвшигч найз нартаа ундааны мөнгө хандивлаж байгаа шүү!