Д.Төмөрбаатар
Найдалаа ба түүний нөхөд.
Шуудхан хэлье, ХҮН нам цойлон гарч ирлээ. Би одоогоор энэ удаагийн сонгуулийн үр дүн ямар байхыг мэдэхгүй байна, харин би Монголын улс төрд шинэ уур амьсгал орж ирснийг мэдэж байна. Энэ уур амьсгалыг Зөв хүн Электорат эвсэл, ХҮН нам оруулж ирлээ. Хүний гар харсан, зээл тусламж хүлээсэн, бэрхшээлээс зугтсан, хоосон амлалтанд хууртсан цаг үед цэг тавих залуус гарч ирлээ.
Зөв хүн электорат эвсэл, ХҮН намын дарга Найдалаа нам, эвслээ удирдан тов тодорхой, тов товчхон, та бидний хүсэн хүлээсэн шийдлийг багтаасан, хэн ч хараад ойлгох хөтөлбөртэй орж иржээ. Тэд байшин сав, гүүр барих амлалт өгсөнгүй, тэд таны хийх ёстой ажлыг өмнөөс чинь хийж өгье гэж худлаа ярьсангүй, харин тэд Монгол Улсаа хөгжүүлэх, Монгол хүнд хөрөнгө оруулах, иргэдээ ажил хөдөлмөртэй болгох, төрийн албыг зөв голдиролд нь оруулах ... гэх мэт арга замуудыг хөтөлбөртөө тусгажээ.
Тэд өнгөрсөнтэйгээ, хуучинтайгаа зууралдан хэрэлдэж хэмлэлцсэн Монголыг биш, тэд өнөөдрийн, маргаашийн хүчирхэг Монголыг бүтээх арга замыг санал болгож байна.
Зөв хүн Электорат эвслийн, ХҮН намын ард урд, баруун зүүн талд нь хэн нэгэн бусармаг этгээд байхгүй шүү!!!
Найдалаа ба түүний нөхөд мэдлэг мэргэжил, сэтгэл зүтгэлээ ард түмнийхээ мэлмийд илээс ил өргөн барьж байна. Алийн болгон шинэ болгоныг, зөв болгоныг харлуулсан, гутаасан, гүтгэсэн юманд итгэж, амьдралаараа тоглуулах вэ дээ!
Найдалаа ба түүний нөхдийг дэмжицгээе.