Б.Мөнхболд
Би монголоо бодож сэрлээ, сэрлээ ч гэж дээ нойр хүрсэнгүй гэж мэгээд, кккк. Мань мэт нь ямар уянгалуулж чадах биш, сурсан ч биш ямар. Сонгууль болж байгаатай холбогдуулан бодлоо хуваалцмаар бас та бүгдээсээ дэмжлэг хүсэн бэсрэгхээн зүйл бичмээр санагдлаа. Үндсээс нь эхэлье.
Миний аав бага тойргийн уугуул, Хэнтэйн Дадлайн гаралтай хорь буриад хүн байсан. Харин ээж минь Ховдын Дарвийн халх, Олхонуд овогтон. Би 2 дүүтэйгээ бага тойрогт төрж өссөн, 120-д 10 жилээ төгссөн. Надад хот дотор ч, хөдөөд ч жалга байхгүй. ХҮН намын гишүүн, гэхдээ миний үр хүүхдийн эсрэг, тэдний үргэлжлүүлж амьдрах эх орных нь эсрэг юм хийвэл намын батлахаа урж хаяад эсрэг тэмцээд явчих сэтгэл, зориг надад хангалттай бий. Аль ч нам, яс үндэс, нас хүйсээс үл хамааран бид нэг эх оронтой, өнгөрснийх нь ч өнгө ижил, үргэлжлүүлж амьдрах ирээдүйн ч чиг нь нэг зүгт. Бид Монгол гэдэг ганцхан тоонотой унь, хана, шал, тотго, босгонууд нь. Бид нийлж байж Монгол гэдэг гэрийг нураачихалгүй авч ирсэн цаашдаа ч тийм л байж авч явна.
Миний энэ бүх үзэл санаатай, итгэл үнэмшилтэй захиалчихсан юм шиг санал, бодол нэгддэг болохоор Найдалааг би дагадаг, итгэдэг. Алсдаа ч хэтийн зорилгынхоо эцэст нь хүртэл хөл нийлүүлэн алхана гэж боддог. Ер нь энэ улс орон гэдэг чинь өвлүүлж үлдээсэн, захиж өсгөсөн сая, сая гэр бүлүүдийн хүмүүжил, итгэл үнэмшлийн гинжин хэлхээн дээр тогтдог гэж би боддог. Бид эцэг эхийнхээ үйл хэргийг үргэлжлүүлсээр үр хүүхдүүддээ өвлүүлнэ. Энэ тасарвал үндэстэн гэж байхгүй.
Аавын минь хэлснээр сэхээтэн ХҮН бол "Доголонгийн газар хөл нь, сохрын газар нүд нь" болох ёстой хүмүүс. Найдалааг Монголын нэгэн цагийн тод сэхээтэн хэмээн түүхийн хуудсанд үлдэнэ гэдэгт би бат итгэлтэй байна.