Э.Номиндарь
Намайг ойр мэддэг хүн болгон Badrakh Naidalaa захирал миний хувийн болон мэргэжлийн амьдрал, хөгжилд ямар их хувь нэмэр оруулсан хүн гэдгийг сайн мэднэ. Ямар ч ажлын туршлагагүй, сургуулиа ч төгсөж амжаагүй байхад минь Монголын Банкны Холбоонд ажилд авч, “залуу”, “чадахгүй”, “арай болоогүй” гэж харахгүйгээр салбарын хэмжээний том арга хэмжээнүүд зохион байгуулах, #ToC зэрэг том төслүүдийг бие даан хариуцах боломжийг олгож, итгэл хүлээлгэн “Чи чадна!” гэж урамшуулснаар би 5-хан жилийн дотор маш ихээр өсч хөгжин, карьерийн зорилгоо харьцангуй залуудаа тодорхойлж, насандаа томдсон шагналуудыг хүртэж, гадны томоохон сургуульд суралцаад, одоо ТоС хөтөлбөрийг бие даасан байгууллага болгож хөгжүүлээд, захирлаар нь ажиллаж байна. Анх ТоС-ийн захирлын ажлаа аваад байнга заавар, зөвлөгөө авч, олон том ажлыг энэ хүний чиглэл, дэмжлэгтэй бүтээсэн байдаг. Одоог хүртэл ажлаа хийхдээ, асуудал шийдвэрлэхдээ “Энэ үед Найдалаа захирал яах байсан бол?, Энэ хүмүүсийн харилцааг яаж зохицуулах байсан бол?” гэж боддог.
Саяхан ном уншиж байгаад түүхэнд томоохон дайн, хувьсгал, шинэчлэлийг амжилттай хийж, их гүрнүүдийг амжилттай удирдаж байсан манлайлагч хүмүүсийн талаар нэг ийм тодорхойлолт уншлаа: “The ability to maintain peace at home, acquire allies abroad, and understand what goes through the minds of other people is usually the key to victory. …Much better is a cooperative person who knows how to appease, how to manipulate, and how to see things from different perspectives. This is the stuff empire builders are made of”. Энийг уншаад шууд л Найдалаа захирал санаанд орсон. Мундаг мэдлэг, боловсролтой, туршлагатай, гоё ярьдаг хүмүүс зөндөө байдаг. Харин баг дотор байгаа хүн болгонд боломж олгож, бусадтай хамтарч ажиллахдаа тухайн хүн/байгууллагын хүсэл, зорилгыг хамгийн түрүүнд бодож, аливаа асуудлыг олон өнцгөөс харж, хүмүүст нөлөөлж, нэгтгэн чиглүүлж, нэг зорилгын төлөө салбар, мэргэжил, албан тушаал хамаарахгүй ажиллуулж чаддаг хүн ховор байдаг. Улс орон, ард түмнийг ийм хүмүүс л удирдана.