Н.Баасандорж

10 жилийн өмнө дөө Зөгийн үүр хөтөлбөр хэрэгжиж Монголын эдийн засгийн өсөлт хамгийн оргил үе дээрээ байсан үе. Олон сайхан залуучууд Монгол руу буцаж ирж байлаа. Цахим өртөө сүлжээнд улсаа хөгжүүлэх чиглэлээр олон сайхан хэлэлцүүлэг өрнөж, имэйлээр саналаа солилцдог, онлайн мэдэх маш олон залуустай уулзаж сайхан танилцаж явлаа. Эд нарын маань ихэнхи нь ХҮН намд орсон.

Миний хувьд эд нарыгаа зөв хүмүүс гэж боддог. Бас Япон, Турк, Германд төгссөн эрдэмтэй залуус Мобикомд ч гэсэн орж ирж захирал, менежерийн албан тушаалууд дээр тавигдаж байсан. Залууст боломж олгох хэрэгтэй, өөрөө бас боловсрох хэрэгтэй гэж үзээд л Монголоосоо явж байлаа. Найдалаа, Гантулга тэргүүтэй ХҮН намынхаа залууст Цахим өртөөний уугуулуудын нэг А.Амарбаяр, Б.Наминчимэд ах болон та хэддээ амжилт хүсэе. Монголынхаа хөдөө, мал аж ахуй, соёл, зан заншилыг бодолцоосой, эзэнгүй байлгаж болохгүй шүү л гэж хүсэх байна.

Н.Баасандорж

2020 оны 6 сарын 22