Б.Долгион

ХҮН намын Найдалаа гэдэг залуутай саяхан танилцсан ч бидний нөхөрлөл олон жил үргэлжилсэн мэт санагддаг. Яагаад гэвэл миний хүсэн мөрөөдөж эрхэмлэж явдаг гэгээн хүслийг минь уншин тайлж, бодол санааны нэгэн үзүүрт нийлэх олон өнцөг дээр очих шиг болдог. Хэдэн удаа ярилцан хөөрөлдөж байхад энэ залуугийн хэлж ярих нь сэтгэлд минь их ойрхон бууж дотор хүн маань энэ бол естой нэг зөв залуу байна аа гэж шивнэнэ. Монгол маань сайхан болоосой, тайван амьдраасай, үр хүүхэд минь аюулд бүү автаасай, чинээлэг хангалуун орчинд аж төрөөсөй гэж л боддог би, хувьдаа. Миний энэ энгийн үгээр хэлэх хүсэл мөрөөдлийг маань биелүүлж чадах залуучуудыг Найдалаа цуглуулж чадсан гэж бодогдном.

Миний хүүхдүүдийн маань үеийн шажигнасан мэдлэг боловсролтой, орчин үеийн мэдрэмжтэй залуучууд ХҮН нам, Зүй ес нам, Социал демократ намуудын Зөв ХҮН Электорат эвслийг байгуулсан нь цаг үеийн шаардлага гэж хардаг. Тийм ч учраас Электорат хөдөлгөөн энэхүү эвслийг дэмжсэн билээ. Найдалаа нөхөдтэйгээ нийлэн эвслээ удирдаж буй.

Сая би Электорат хөдөлгөөнөө төлөөлөн эвслээс дэвшиж буй залуучуудаа дэмжин хөдөө орон нутгаар 3300 км замыг туулан явж ирлээ. Мэдээж бүх юм толийтол сайхан явна гэж хаа байхав. Улаан, цэнхэр дэлгэмэл зураг тугаар дүүрсэн тэр орчинд манай залуучуудын чернилэн нил ягаан цагаантай хосолсон тод өнгө онцгойрон харагдаж байна лээ. Энэ содон өнгийн цаад талд манай ЗХЭ залуучууд байгаагаараа улаантан цэнхэртний дунд басхүү сондгой харагдах нь урамтай гэж. Энэ бол шинэ өнгө төрх, энэ бол бидний дараагийн үеийн цаг нь ирж буйн бэлэг тэмдэг! Энэ эвслийг Найдалаа маань удирдаж буй нь сэтгэлд нэг л дулаахан. Тулхтай,нухацтай ярьж хөөрөх нь тэр дулааныг эргэн тойрондоо түгээнэ. Тиймээс найдвартай Найдалаад найдаж болно шүү!

Б.Долгион

2020 оны 6 сарын 11