Би гараагүй ч БИД яллаа.
Бид нэг хүний нам биш, наймааны эвсэл биш тул өмнө суудал авч байсан намуудаас эрс өөр, нэг л барьц авсан бол сэвхийлгээд ирж чадна аа! Монгол төрд зөвүүдээ илгээж чаддаг, хэн нэгэн элдэв арга чаргаар хайрцагладаггүй, иргэдийн хүсэл сонголт шууд тусдаг нээлттэй шударга сонгуулийн тогтолцоо бүрдүүлээгүй цагт хөгжлийн тухай, сайхан амьдрах тухай ярих боломжгүй ээ.
Зөв ХҮН Электоратын нэр дэвшигчдийг, манай багийнхныг чин сэтгэлийн угаас дэмжсээр саналаа өгсөн бүхэнд маш их баярлалаа. Мөн өдөр шөнө, нойр хоолгүй чармайн зүтгэсэн төв штаб болон Чингэлтэйн багийнхандаа талархаад баршгүй.
Бид хийдгээ хийсээр байгаа, хийх болно. Цаг хугацаа бүгдийг хожим тодруулж ойлгуулна, үр дүнг нь өнөөдрийн болон өнгөрсөн үйл явдлуудаас ойлгож дүгнэх цаг ирнэ.
ХҮН гишүүд, дэмжигчид, эх орноо гэсэн сэтгэлтэй монгол хүн бүр өөдрөг бөгөөд тууштай байгаарай. Баярлалаа бүгдэд.