"Чокопай"-н хайрцгаар дайсан чин дэмжлэг (2020-6-25)

Гар дор байгаа "чокопай"-ны хайрцгаар дайсан чин сэтгэлийн үг.
Өнгөрсөн 2020 оны УИХ-ын Сонгуулиар биднийг яг ийм сэтгэл найдвар тээсэн 206,200 монгол хүн дэмжиж саналаа өгчээ. Олон зуун дэмжсэн мэссэж ирсээр байна. Энэ бол асар их итгэл юм.
Бид (ХҮН) та бүхний итгэлийг алдахгүй, санал хүслийг тань үхүүлэхгүй ээ. Эргэлзэж буй бусад олныг ч үгээр биш үйлдлээр татна, өргөжин тэлнэ ээ.
Асуудал нь хар машин, тооллого гэхээс илүү иргэдийг ажил амьдралаар нь дарамталж, мөнгө тарааж, зөөж хүчээр санал өгүүлж засгийн эрх авдаг энэ ужгирсан сонгуулийн тогтолцоо, ялсан намд үйлчилдэг орон нутгийн улс төржсөн засагт байгаа юм. Бид үүнийг өөрчилнө, та бүхэн хамт байж асуудлыг ул сууриар нь шийдэхэд тууштай дэмжээрэй.
Та бүхэндээ баярлалаа. Бид хамтдаа шинэ цагийг нээнэ ээ.