Монгол гурван бичигтэй улс

Монгол гурван бичигтэй, бид бүгд 3 бичиг хэрэглэдэг улс. Энэ бол бодит байдал, баримт. Ойлгомжтой зүйл учир аль нэгийг нь халах, солих, аль нэгийг нь хаяж үгүйсгэх, түүнийгээ тойрч маргах шаардлагагүй, гурван бичгээ нэгэн зэрэг хөгжүүлээд, хэвшүүлээд эзэмшээд явах ёстой. Дараах байдлаар бичиг тус бүр өөр өөрийн онцлог үүрэг гүйцэтгэнэ.

1) Монгол бичгээ төрийн, хүндэтгэлийн бичиг болгох. Төрийн албан хаагч, сэхээтнүүд мэргэжилтнүүд нь сурах үүрэгтэй. Дээд сургуульд сурч буй бол сурахаас өөр аргагүй. Тэр түвшинд нь хэрэглээг нь дэмжинэ. Эх хэлээрээ 26 үсэг цээжлээд холбож чадахгүй бол боловсролтой гэгдээд юухэв, төрд ажиллана гээд яахав, харь хэл мэддэг гэж сагсалзаад юухэв.

2) Кирилл бичиг одоогийнх шигээ нийтийн бичиг байна. Өдөр тутам, мөн албанд өргөн хэрэглэнэ. Халахгүй солихгүй. Хүн бүр сурна.

2) Латин бичгийг одоо бүгд л мессэж бичих, цахим орчинд хэрэглэхэд байнга хэрэглэдэг. Угаас хэрэглэж байгаа энэ бичгийг нэг дүрмэнд оруулж цэгцлээд, албан ёсны бичиг болгох. Цахим орчинд, албан бус хэрэглээнд түлхүү хэрэглэнэ.

Ингээд л боллоо! Юуг ч халахгүй, солихгүй, үгүйсгэхгүй, маргахгүй. Даяаршилд Монгол ялгараад, соёл хэл нь суурь болоод явчихна. Асуудлаа ингэж нэг загвараар ойлгоод, дарга нар нь өөрсдөө үлгэрлэж манлайлах ёстой.