ЧД-ийн 7-р хороо анхны сургуулиа уулын оройд барьжээ

Чингэлтэй дүүргийн 7-р хороо анхны сургуулиа хорооны иргэд шигүү суурьшсан төвдөө биш хаа байсан 4.5 км зайтай уулын оройд барьжээ. Энэ бол дарга нар хот төлөвлөлтийн талаар ямар ч мэдлэггүй, бас хүнээ гэх сэтгэлгүйн нотолгоо юм. Ийм болохоор л түгжрэл үүснэ, хүүхдүүд хол алхана, даарч хөрж айж бэмбэгнэнэ!
Зүй нь миний зогсож буй хорооны байрны ойролцоо дэд бүтэцтэй газрыг чөлөөлж, эцэг эх, хүүхдүүдэд ойр байлгах ёстой байлаа...