МИНИЙ ТУХАЙ
Доржтойн овогтой Бадрахын Найдалаа би 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. Гэр бүлтэй, гэргий Б.Хулан. Бид хоёр охин, нэг хүүтэй. Бидний Доржтойн гэсэн ургийн овог нь өндөр өвөг Сүрэнжавын Дорж тойны нэрээс улбаатай. Миний аав болон ээж талын өвөг дээдэс бидний мэдэх олон үеэрээ Увс аймгийн Завхан сум, Завхан болон Хүнгий голын адаг, Айраг, Хяргас нуур орчмоор нутаглаж ирсэн малчин монгол хүмүүс, хуучнаар бол Засагт хан аймгийн Сартуул сэцэн вангийн хошууны харьяат нар юм.
Б. НАЙДАЛАА
Хөгжлийн эдийн засагч, санхүүч
ХҮН-ын дарга
ТОВЧ НАМТАР
Төгссөн сургууль
- 2002-2004 Эдийн засгийн ухааны магистр, Хөгжлийн эдийн засагч, Кобэ их сургууль, Кобэ хот, Япон
- 1993-1997 Бизнес удирдлагын бакалавр, Санхүүч, бизнес судлаач, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль
Үндсэн ажил
- 2016 - ХҮН-ын дарга
- 2016 - 2020 Ногоон зээлийн сан байгуулах төслийн зөвлөх, багийн ахлагч, УЗ-ийн гишүүн, Гүйцэтгэх захирал, ТоС Холбоо
- 2012 - 2015 Гүйцэтгэх захирал бөгөөд ЕНБД, МБХ
- 2011 - 2012 Гүйцэтгэх захирал, МЭЗФорум
- 2009 - 2011 MCS групп: Хөрөнгө оруулалтын ахлах менежер, MCS Холдинг ХХК; Бизнес хөгжлийн газрын захирал, Юнител ХХК
- 2007 - 2009 ЭУГ-ын захирал, Хаан банк
- 2004 - 2007 ЭУГ-ын захирал, Анод банк
- 1997 - 2002 Багш, ЭЗ-ийн онол, эконометриксийн тэнхим, СЭЗДС
Мэргэшил, сонирхол
- Хөгжлийн эдийн засаг, улс үндэстнүүдийн хөгжлийн загвар
- Тогтвортой хөгжлийн загвар, ногоон болон тогтвортой санхүү, байгаль орчны санхүүжилт, хөрөнгө оруулалт
- Бизнес модель боловсруулах, төслийн менежмент
- Сонирхогч талуудын зохицуулалт, удирдлага, мэргэжлийн холбоод, олон нийтийн байгууллагын менежмент
- Түүх, газар зүй